Техник технологийн эрин үе хэмээгдэх өнөө үед хөгжил
хэмээх нийгмийн дэвшил рүү тэмүүлж хүн төрөлхтөн бид шунаг сэтгэлээр байгалиа
үгүйрүүлж,тэнцвэрийг алдагдуулан өөрсдийн гараар ирээдүйгээ сүйрүүлж байна.
Тиймээс эх дэлхий, эх орныхоо эко хөгжлийг дэмжихийн тулд шинжлэх ухаан хөгжих
явцад улам ихсэж буй цацрагийн бохирдолын талаар нийтэлийг хүргэж байна.
Ирээдүй өөд тэмүүлэх танд зориулав.
Цацрагийн
бохирдол гэдэг нь агаар, ус, хөрс болон бусад цацраг идэвхт материалын бүтцийг
өөрчилдөг бохирдол юм.
Тэгвэл зарим бодисууд
яагаад цацраг идэвхт чанартай байдаг вэ гэвэл протон, гамма туяа болон
электроныг өөрөөсөө ялгаруулдаг ажээ. Мөн цацраг идэвхт бодисын протон нь альфа
бөөмтэй, электрон нь бета ширхэгтэй байдаг. Эдгээр бодис нь цацраг идэвхт
элемент юм. Орчны цацраг долгионыг байгалийн болон хүний бүтээсэн хэмээн хуваан
үздэг.
Байгалийн цацраг долгионыг суурь
цацраг долгион гэдэг. Энэ
нь газрын хөрсөн дахь цацраг идэвхт элемент нь орон зай болон эх газрын цацраг
долгионы дэлхийн гадаргууд хүрэх туяа юм. Үүнд хад чулуу, хөрс, усанд
агуулагддаг ради 224, уран 235, 238, торийн 232, 222, радио идэвхт бодис, кали
40, 14, нүүрстөрөгч зэрэг олон цацраг идэвхт элементүүд багтдаг. Харин
хүний бүтээсэн цацраг долгион нь плутон болон торийн үйлдвэрлэл, цөмийн зэвсэг, цөмийн
цахилгаан станц, цөмийн түлш болон цацраг идэвхт изотопыг бэлтгэх мөн уул
уурхайн цэвэрлэгээнд ордог байна. Цацраг идэвхт бодис нь нарийн тоосонцор болж
салхиар тархдаг. Хэрвээ цацраг идэвхт тоосонцортой газарт бороо орвол цацраг
идэвхт бодис хөрс, мод, ургамалд
шингэдэг байна. Уг бодисын жишээ нь Иод
131, Стронций 90 юм. Эдгээр бодисын хор нөлөө нь цусны цагаан бөөм, ясны чөмөг, дэлүү,
тунгалагийн зангилаа, арьс ясны хорт
хавдар болон эдийн эсийн доройтолд хүргэхэд байдаг байна.
Мөн хүн төрөлхтөнд цацраг идэвхт бохирдолын
аюулыг мэдрүүлсэн нэгэн жишээ бол 1986 оны дөрөвдүгээр
сарын 26-ны шөнө болсон Украйны
Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрт юм. Дэлбэрэлт болсноос хойш хэдхэн
хормын дотор л иод-131, цези-137, стронци-90, плутони гэх мэтийн онц аюултай
цацрагт идэвхт бодисууд агаарт их хэмжээгээр цацагджээ. Энэхүү ослын уршгаар
хэдэн 10 мянган хүн амь насаа алдаж Чернобыль хот орчмын нутаг дэвсгэр бүхэлдээ
хаягдан цацраг идэвхт хорт бодисоор бохирдсон. Одоо ч гэсэн түүний хор уршиг нь бүрэн дүүрэн
арилаагүйгээс уг хот “хаягдсан хот” хэмээгдэж цацраг идэвхт бодисынхоо хорыг
гүйцэт арилахыг хүлээсээр л байна.
Ийм аймшигтай сургамж бидэнд
байсаар байтал бид яагаад цацраг идэвхт бодисыг ашигласаар байна вэ? Аль хэдийн
түүнийг орлох шинэ эх үүсвэр бий болсон шүү дээ. Тиймээ энэ бол мэдээж нөхөн
сэргээгдэх байгалийн эх үүсвэрүүд. Үүнийг соргогоор мэдэрсэн дэлхийн улс орнууд
ч өөрийн гэсэн сэргээгдэх эрчим хүчний станцуудыг бүтээн байгуулсаар байна.
Тухайлбал 2006 оны байдлаар нарны эрчим хүчий үйлдвэрлэл 2,000 MВт-с
давж гарсан ба Герман ба Испанид хамгийн түгээмэл ашиглагддаг байна. Харин
нарны дулааны станцыг АНУ ба Испанид өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд хамгийн том
нь АНУ-ын Калифорнийн Можави цөл дэх станц байдаг байна. Уг станцын
суурилагдсан хүчин чадал нь 354 MВт болно. Дэлхийн хамгийн том газрын гүний
дулааны станц нь 750 МВт хүчин чадалтай АНУ-ын Калифорни дахь Гейзер станц юм.
Үүнээс гадна алслагдсан жижиг хот суурингуудыг сэргээгдэх эрчим хүчээр хангах
төслүүд ихээр хэрэгжсээр байна. Дэлхий нийт цацраг идэвхт бодистой тэмцэх аргаа
олсон учир бид ч бас тэдэнтэй нэгдэж шинэ үеийн, шинэ технологийг ашиглаж дадах
хэрэгтэй. Тиймээс оюунлаг хүн та байгальд ээлтэй, аюулгүй технологийг
сонгоорой.
Л. Батчимэг
No comments:
Post a Comment