БИДНИЙ МЭДЭХГҮЙ ИСЛАМЫН ШАШИН
Улс
үндэстэн бүр өөрийн ёс заншил, түүх уламжлалтай байдаг. Гэхдээ үндэстнийхээ
уламжлал, цөөнхийн буруу үзлээс болж нийгэмд гадуурхагдах болсон Ислам шашины
талаар Турк улсын иргэн Sedef-тэй Исламын шашны талаар ярилцлаа.
Исламын шашин юуг сургадаг вэ?
- Жоохон
хүүхдүүддэд багаас нь хүмүүжил олгож хүнийг хэрхэн хайрлах, хүнд хэрхэн туслах,
сайн үйлийг өөрийн чадах хэмжээгээрээ хийх мөн муу үйлийг тэвчих хэрэгтэй
гэдгийг сургадаг. Учир нь хэдий чинээ сайн үйл хийсэн хэмжээгээр нь тэр хүнийг
насан өөд болоод диваажин там хоёрын хаана очих ёстойг тодорхойлдог гэж үздэг.
Исламын шашин юугаараа бусад шашнаас
ялгардаг вэ?
- Аллах тэнгэрээс зөвхөн Аллахын өгөх хариултыг л авдаг.
Харин энэ үүргийг Номлогч буюу Пайгамбарууд гүйцэтгэдэг. Пайгамбарууд
хүний асуух бүхий л асуултын хариултыг мэддэг байх ёстой бөгөөд хүмүүсийн
мэдэхгүй, хэцүү зүйлийг тэдэнд ойлгуулж, туслах зорилготой хүн юм.
Ислам шашны урсгал болон мөргөлийн
талаар тайлбарлаж өгнө үү?
-
Миний хувьд ислам шашинд ямар ч урсгал
байдаггүй ба Аллах тэнгэр, ариун Коран судар л гэж байдаг. Харин Куран судрыг
бүгдийг судалж хүнд бурхны үгийг дамжуулан хүргэдэг номлогч буюу Пайгамбарууд (
Аллахын шариат, зарлиг, цээрлэл, илгээлтүүдийг хүн төрлөхтөнд мэдэгдэх
зорилгоор шилж илгээсэн онцгой элчүүд мөн) байдаг. Амьдралд гарах бүхий л хүнд
хэцүү асуудал түүнээс гарах аргууд коран сударт бичээстэй байдаг бөгөөд
Пайгамбаруудын заавраар Коран судрын тайлбараар хэцүү хүнд асуудлуудаа
даван туулдаг. Хүн бүр ямар ч шашин шүтдэг байсан өөрийн итгэл үнэмшлээр
залбирч мөргөл үйлддэг тиймээс ч Исламын шашин нь залбирлыг өдөр бүр цаг минут тутамд хийдэг ба
хэн нэгний төлөө сайн сайхан яваарай гэж бодсон бодол хүртэл миний залбирал
болдог.
Шашны
ёслол, зан үйлээ бусад шашнаас өөрөөр үйлддэг үү?
-
Монголын баяр ёслолтой төстэй
нэгэн баяр байдаг. Энэ баярыг Курбан гэдэг ба аравдугаар сарын эхний долоо
хоногт болдог. Курбан баяраар хүмүүс хүнд хэцүү амьдралтай хүмүүст тусалдаг.
Зарим хүмүүс энэ баярыг хийдэггүй ч Ислам шашинтай хүн бүр хийх тэмдэглэх ёстой
баярын нэг юм. Гэхдээ энэ нь тухайн хүний үзэл бодол, ухамсраас ихээхэн
хамаардаг. Курбан баяр нь таны баян, ядуу ямар байх нь хамаагүй бөгөөд та өөрт
байгаа бага зүйлээр ч болов хүнд туслах хэрэгтэй хэрэв тус хүргэхгүй байвал
дараа таны үйлийн үр болох болно гэж үздэг.
Коран
судрын талаар блогийн уншигчдад маань ярьж өгөөч
-
Коран судрыг сайн уншиж судлах хэрэгтэй
бөгөөд гол агуулга нь хүний хар санааг
дарж сайхан сэтгэл, хүнийг гэх сэтгэлтэй болгоход байдаг. Хамгийн чухал нэг
зүйл нь хүн өөрөө ариун байж Коран судрыг судалдаг. Хэрвээ таны сэтгэл хар
байвал Аллах тэнгэрийг үг болсон Коран судар таньд аливаа асуултын хариултыг өгөхгүй. Мөн Коран сударт хүнийг үр
хөврөл байхаас нь эхлээд хэрхэн өсгөн хүмүүжүүлэх, танин мэдэх, шинжлэх ухааны
гээд бүхий л асуудал байдаг. Тиймдээ ч Коран судрыг бусадтай хуваалцах нь чухал
байдаг. Миний хувьд Коран судар бол “Цонхны цаанаас далайн давалгаа ил
харагддагтай ижил зүйл юм”. Далай бол хязгааргүй уудам гайхалтай зүйл бөгөөд
түүнийг хэн ч хэмжиж болдоггүй үүнтэй адил Коран судар ч гэсэн зах
хязгааргүйгээр хүний амьдралын бүхий л асуудлыг өөртөө агуулсан ариун судар юм.
Дэлхий
дээр амьдарч байгаа хүн бүр өөрийн итгэл үнэмшил, шашин шүтлэгтэй байдаг.
Тиймээс тухайн шашны талаар гүйцэт мэдэхгүй тохиолддолд сайн муу, харгис зөөлөн
гэж урьдчилсан дүгнэлт хийхгүй байхад уншигч та бүхнийг уриалж байна.
Л. Батчимэг
No comments:
Post a Comment