Sunday, April 26, 2015

Аз жаргалтай сайхан амьдрал=Зөв бодол+Зөв үйлдэл



Ямарч хүнд энэ хорвоод ганцхан амьдрах боломжийг бурханаас заяадаг. Хүн болгонд адилхан цаг хугацаа өгдөг. Адилхан хоёр гар, хоёр хөл, нэг толгой өгсөн, адилхан аав ээж заяасан. Харин хүмүүс бид тэр бүр хангалттай сайхан амьдрарч чадахгүй байгаагийн цаад учир шалтгаан нь юу юм бол. Яагаад энэ дэлхий дээр амьдарч буй нийт хүн амын дөнгөж хоёрхон хувьд нь нийт хөрөнгийн тавин хувь нь ногддог юм бол.
Нарийн бодоод судлаад үзвэл хариулт нь их энгийн. Хүний амьдрал өв тэгш сайн сайхан байхын тулд хүн юун түрүүнд Зөв бодлыг өөртөө агуулж тэр зөв бодлоо зөв хэрэгжүүлж чаддаг байх ёстой юм байна. Эндээс энгийн томъёог гаргавал Аз жаргалтай сайхан амьдрал=Зөв бодол+Зөв үйлдэл Үүнийг харахад их энгийн ч шууд хэрэглэхэд маш их учир дутагдалтай зүйл их харагдана. Ийм ч учраас амжилтанд хүрсэн хүн маш цөөхөн байдаг юм бол уу? Амжилтын шууд томъёо гэж байх боломжгүй юм. Хэрэв амжилтын томъёог хүмүүс мэддэг байсан бол уйтгар гуниг,зовлон гэж байхгүй байсан бизээ. Дээрх томъёоны ерөнхий санаа хүн бүрийн толгойд ямагт байж л байдаг. Харин бидний гаргадаг алдаа юу гэхлээр зөв бодол, зөв үйлдлээ бүрэн гүйцэт ойлгож чаддаггүйтэй холбоотой байдаг юм болуу даа. Амьдралын төлөө махран зүтгэж яваа хүн буруу бодол тээж явна гэдэг байж боломгүй боловч харамсалтай нь энэ үнэн юм.


Эх сурвалж: http://nomerdem.blogspot.com/2010/04/blog-post.html

No comments:

Post a Comment