Wednesday, April 29, 2015

ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН ТААРУУ ДҮН / ДУРСАМЖ ТЭМДЭГЛЭЛ /

ЭХ СУРВАЛЖ: www.bolod.mn / Зураг /


Ахлах ангид ороход судалдаг байсан хичээлүүд маань нэмэгдлээ. Богино нэртэй ч ойлгоход хэцүүхэн хичээлүүд болох байгалийн шинжлэлийн хичээлүүд орж эхэлсэн юм. Тэр дундаа Мендлеевээр овоглосон химийн хичээл яагаад ч юм мэдэхгүй их л хэцүү санагддаг байв. Ойлгоод ч байгаа юм шиг үгүй ч юм шиг явсаар нэг мэдэхэд улирлын амралт хаяанд ирж хичээлүүдийн дүн гарч эхлэв. Хичээл эхлэх хонх дуугарч химийн багш ангид орж ирлээ. Багш нэрсийн дарааллаар хүүхдүүдийг дуудан дүнгээ гаргаж эхлэв.
Удалгүй миний нэрийг дуудаад дүнг маань нэмж гарлаа. Багш над руу нэг, журнал руу нэг хараад за 70 "С" гэв. Энэ бол сургуулийн босгыг алхсан цагаас хойш анх удаа авч үзсэн тааруу дүн минь байв. Найзууд маань бие даалтаар дүнгээ нэмүүлээч гэхэд би өөрөөсөө ичээд "яахын бэ минийсурсан янз л энэ" гээд хэлчихээд тааруу дүнгээ журнал дээр тавиулаад улирлын амралтаа эхлүүлсэн юм. Дараа улиралд нь хичээж байгаад дүнгээ сайжруулж чадсан. Гэхдээ тэр л мөчид хэлсэн үг химийн багшийн сэтгэлд тод үлдсэн гэдгийг хожим сургуулиа төгсөхөд багш маань ”тааруу дүн авсан гэж шантралгүй итгэлийг минь хүлээсэн шүү” гэж  хэлсэн юм. Энэ үеэс л дүнгийн төлөө биш мэдлэг, итгэл хоёрын төлөө суралцах болсон. Өнөөдөр ч би химийн багшийнхаа хэлсэн үгээр итгэл гэдэг зүйлийн төлөө сурлцсаар байна. 
Л. Батчимэг

No comments:

Post a Comment