Wednesday, April 29, 2015

ЦАЦРАГИЙН БОХИРДОЛ БА ШИНЭ СОНГОЛТ / НИЙТЛЭЛ /

ЭХ СУРВАЛЖ: www.wikimon.mn / ЗУРАГ/
Техник технологийн эрин үе хэмээгдэх өнөө үед хөгжил хэмээх нийгмийн дэвшил рүү тэмүүлж хүн төрөлхтөн бид шунаг сэтгэлээр байгалиа үгүйрүүлж,тэнцвэрийг алдагдуулан өөрсдийн гараар ирээдүйгээ сүйрүүлж байна. Тиймээс эх дэлхий, эх орныхоо эко хөгжлийг дэмжихийн тулд шинжлэх ухаан хөгжих явцад улам ихсэж буй цацрагийн бохирдолын талаар нийтэлийг хүргэж байна. Ирээдүй өөд тэмүүлэх танд зориулав.
            Цацрагийн бохирдол гэдэг нь агаар, ус, хөрс болон бусад цацраг идэвхт материалын бүтцийг өөрчилдөг бохирдол юм.

БИДНИЙ МЭДЭХГҮЙ ИСЛАМЫН ШАШИН / ЯРИЛЦЛАГА /

ЭХ СУРВАЛЖ: www.dorgio.mn / ЗУРАГ /


БИДНИЙ МЭДЭХГҮЙ ИСЛАМЫН ШАШИН
Улс үндэстэн бүр өөрийн ёс заншил, түүх уламжлалтай байдаг. Гэхдээ үндэстнийхээ уламжлал, цөөнхийн буруу үзлээс болж нийгэмд гадуурхагдах болсон Ислам шашины талаар Турк улсын иргэн Sedef-тэй Исламын шашны талаар ярилцлаа.
Исламын шашин юуг сургадаг вэ?
-       Жоохон хүүхдүүддэд багаас нь хүмүүжил олгож хүнийг хэрхэн хайрлах, хүнд хэрхэн туслах, сайн үйлийг өөрийн чадах хэмжээгээрээ хийх мөн муу үйлийг тэвчих хэрэгтэй гэдгийг сургадаг. Учир нь хэдий чинээ сайн үйл хийсэн хэмжээгээр нь тэр хүнийг насан өөд болоод диваажин там хоёрын хаана очих ёстойг тодорхойлдог гэж үздэг.
     Исламын шашин юугаараа бусад шашнаас ялгардаг вэ?
-     Аллах тэнгэрээс зөвхөн Аллахын өгөх хариултыг л авдаг. Харин энэ үүргийг Номлогч буюу Пайгамбарууд гүйцэтгэдэг. Пайгамбарууд хүний асуух бүхий л асуултын хариултыг мэддэг байх ёстой бөгөөд хүмүүсийн мэдэхгүй, хэцүү зүйлийг тэдэнд ойлгуулж, туслах зорилготой хүн юм.

ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН ТААРУУ ДҮН / ДУРСАМЖ ТЭМДЭГЛЭЛ /

ЭХ СУРВАЛЖ: www.bolod.mn / Зураг /


Ахлах ангид ороход судалдаг байсан хичээлүүд маань нэмэгдлээ. Богино нэртэй ч ойлгоход хэцүүхэн хичээлүүд болох байгалийн шинжлэлийн хичээлүүд орж эхэлсэн юм. Тэр дундаа Мендлеевээр овоглосон химийн хичээл яагаад ч юм мэдэхгүй их л хэцүү санагддаг байв. Ойлгоод ч байгаа юм шиг үгүй ч юм шиг явсаар нэг мэдэхэд улирлын амралт хаяанд ирж хичээлүүдийн дүн гарч эхлэв. Хичээл эхлэх хонх дуугарч химийн багш ангид орж ирлээ. Багш нэрсийн дарааллаар хүүхдүүдийг дуудан дүнгээ гаргаж эхлэв.

ЗАЛУУ НАЙРАГЧДЫН ҮДЭШ / МЭДЭЭ /




Төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургуулиудын авьяаслаг оюутан, залуу яруу найрагчдыг дэмжихээр СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн уламжлал болгон зохион байгуулдаг “Бадрангуйн ай 2015” яруу найргийн наадам энэ сарын  24-нд  РТМУС-ийн Оюутан театрын тайзнаа зохиогдох  ажээ. Уг  наадам нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд хоёрдугаар шатандаа өөрийн зохиосон шүлгээ уншиж өрсөлдөх юм. “Бадрангуйн ай 2015” яруу найргийн наадам нь тэргүүн, дэд, гутгаар байрыг эзлүүлэх бөгөөд тус бүрдээ өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах юм байна.

Tuesday, April 28, 2015

МӨРӨӨДӨЛ БОЛ...


ЭХ СУРВАЛЖ: https://www.facebook.com/MongoliansMongolianTreasure/photos

Monday, April 27, 2015

МОНГОЛЫН БАЯЛАГ...

В. Тулгат: ТОМ МӨРӨӨДӨЛ, ТОМ БОЛОМЖ РУУ ХӨТӨЛДӨГ

Реппер Тулгат хоёр ч удаа тархины хорт хавдрын хагалгаанд орж, өвдөлт зовиур, ганцаардалт шаналлыг мэдэрч, давж гарсан түүх нь, түүний сэтгэл оюунд ухаарал болон шингэсэн нэгэн. 

Тэр ухаарал нь бусдад тус болох гэсэн эрмэлзлэлтэй нэгдэж, их урлагийн ертөнц рүү аваачжээ. Амьдралын үнэ цэнэ, утга учир, зорилгын тухай тэрээр залууст өөрийн дуугаараа учирлаж байна. Тэр бол залуу үеийн төлөөлөл болсон МОНГОЛЫН БАЯЛАГ.  Ингээд түүний ярилцлагыг хүргье.

Sunday, April 26, 2015


Эх сурвалж: http://www.ukatumur.com/
Эх сурвалж: nairagch.blog.banjig.net

Эх сурвалж: Cosmopolitan.mn

Аз жаргалтай сайхан амьдрал=Зөв бодол+Зөв үйлдэл



Ямарч хүнд энэ хорвоод ганцхан амьдрах боломжийг бурханаас заяадаг. Хүн болгонд адилхан цаг хугацаа өгдөг. Адилхан хоёр гар, хоёр хөл, нэг толгой өгсөн, адилхан аав ээж заяасан. Харин хүмүүс бид тэр бүр хангалттай сайхан амьдрарч чадахгүй байгаагийн цаад учир шалтгаан нь юу юм бол. Яагаад энэ дэлхий дээр амьдарч буй нийт хүн амын дөнгөж хоёрхон хувьд нь нийт хөрөнгийн тавин хувь нь ногддог юм бол.

Wednesday, April 15, 2015

ИНЭЭМСЭГЛЭЛ

Инээмсэглэл үнэ төлбөргүй атлаа ихийг бүтээдэг. Тэрээр авч байгаахүнийг баяжуулж , баярлуулдаг ба харин өгч байгаа хүнийг ер үгүйрүүлжхоосруулдаггүй. Инээмсэглэл нь хоромхон зуур болж өнгөрөх авчзаримдаа насан туршид мартагддаггүй .
Инээмсэглэл нь орон гэрт аз жаргал авчирч , ажил хэрэгт тус дөхөмболно, бас үерхэл нөхөрлөлийг ч бэхжүүлнэ. Инээмсэглэл бол ядрахадамралт , гуниглахад гэрэл гэгээ , зовоход эм тан болдог. Инээмсэглэл ньхудалдагдахгүй , гуйгдахгүй , зээлэгдэхгүй бас тэгээд хулгайлагдахгүй . Учир нь тэр өгөөмөр сэтгэлийн дотор байдаг зүйл . Ингээд та хүмүүсттаалагдахыг хүсвэл инээмсэглэл хайрлаж бай.

ИНЭЭМСЭГЛЭЛИЙН ИД ШИД
Инээмсэглэлд ид шид бий.Сайхан тэнгэрийг гийгүүлж чадна. Сэтгэлсанааг өргөнө. Орчний хүмүүст нөлөлнө , өөрийг чинь өөрчилнө.

АМЬДРАЛ БОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭН


ЗАЛУУ ХҮНИЙ ЗААВАЛ ҮЗЭХ 100 КИНО

Кино бол бүх урлагийн хаан юм. Үнэхээр сайн кино бол уран зохиол, жүжиг, хөгжим, уран зураг, түүх гээд бүгдийг багтаасан хосгүй бүтээл юм. Хүн нэг сайхан кино үзэхэд нэг насны амьдралтай тэнцэхүйц орон зай, цаг хугацаагаар аялж, уйтгар гуниг, баяр хөөр, ухаарал, урмаар тэтгэгддэг билээ. Ялангуяа залуучууд бидний амьдралийг танин мэдэх үйл явцад кино бас нэгэн мэргэн зөвлөх байж чаддаг юм. Эдгээр кинооноос үзэхийг хүсвэл http://www.youku.com хятад site руу ороод search хийгээд хятад англи хадмал орчуулгатайгаар үзэх боломжтой
 1.A Beautiful Mind.2001
. 2. Forrest Gump.1994
. 3.The Fursuit of Happiness.2006.
 4.The Shawshank Redemption.1994.
 5.The Pianist.2002.

БҮХНЭЭС ӨРС...


ЗАЛУУ ХҮНИЙ ЗААВАЛ УНШИХ 100 НОМ

Залуу хүний заaвал унших 100 ном
1.     Эрдэнийн сан субашид
2.     Монголын нууц товчоо
3.     Гэсэр, Жангар, Хан харанхуй
4.     Монголын За-Андагаар буй за
5.     Шилмэл өгүүллэгүүд
6.     Намрын мөнгөн өглөө
7.     Б.Лхагвасүрэнгийн 3 боть
8.     Сүмтэй бударын чулуу – Р.Чойном
9.     Монголын сонгомол яруу найраг – Г.Аюурзана, Л.Өлзийтөгс
10.   Монголын шүлэг, өгүүллэг, яруу найраг, тууж, роман нийтлэлийн 3 оргил – Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Л.Түдэв

Өөдөө тэмүүл


Хүн бүрт хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бий. Харин түүндээ хүрч чадах эсэх нь зөвхөн таны сэтгэлийн хүчээс л хамаарна. Тиймээс энэхүү блогоо зорилготой, зоригтой залуу таньд зориулья.